| |
Шинэ байранд орохдоо квадрат метрээ заавал хэмжиж үзээрэй
Шинэ байранд орохдоо квадрат метрээ заавал хэмжиж үзээрэй
Агаарын бохирдлоос салахын тулд хийх ёстой хамгийн зөв арга бол бүх
нийтийг орон сууцжуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн. Одоогоос
хэдэн жилийн өмнө 40 мянган айлын орон сууц нэртэй төсөл хэрэгжиж
эхэлснээс хойш нийслэл хотын хаа сайгүй өндөр өндөр шинэ байшин
сүндэрлэх болсон. Гэтэл шинэ орон сууц баригдах тусам орон сууцны үнэ
улам өсөж байгаа. Тиймээс иргэд аль болох хямд байр авахыг илүүд үзэж
бага талбайтай байр захиалах нь ихэссэн.Гэтэл орон сууцны компаниуд анх
захиалсан хэмжээнээс нь хасаж барьсан зөрчил гарч байна. Манайхан
ихэнх нь энэ талаар мэдлэггүй учир тухайн барилгын компанид итгэж
байрныхаа талбайг хэмжиж үздэггүй. Гэтэл барилгын компаниуд энэ байдлыг
нь ашиглан нэг айлын орон сууцнаас хоёроос гурван метр хасаж барьдаг
байна.
Тиймээс иргэд захиалсан орон сууцандаа орохдоо байрныхаа талбайг заавал хэмжиж үзэн дутсан тохиолдолд квадрат метрийнх нь үнийг авах эрхтэй