|
Видео

Шинэ мэдээ

ХИЙМЭЛ ЗҮРХЭЭР 100 ХОНОГ АМЬДАРЧЭЭ

ХИЙМЭЛ ЗҮРХЭЭР 100 ХОНОГ АМЬДАРЧЭЭ

 

Австрали эр зүрх шилжүүлэн суулгах мэс заслаа хүлээх явцдаа хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарчээ. Нэрээ нууцалсан 40 орчим насны эр өнгөрсөн оны 11 сард Сидней хотын Гэгээн Винсентийн эмнэлэгт титан зүрх суулгах мэс заслыг хийлгэжээ.

Тэрээр энэ сарын эхээр зүрхний донор олсон бөгөөд мэс засалдаа ортол 100 хоног хиймэл зүрхээр амьдарсан анхны хүн болсон байна. Өмнө нь донор олтлоо хиймэл зүрхээр амьдарсан хамгийн урт хугацаа 27 хоног байжээ.  Хиймэл титан зүрх нь зүрхний дутагдалд орсон хүмүүсийн  донор олдтол амьдрах хугацааг уртасгадаг бөгөөд эрүүл мэндийн байдалд сайн нөлөө үзүүлдэг байна. Одоогоор энэ эмчилгээ шинжлэх ухаанд албан ёсоор нэвтрээгүй туршилтын явцдаа байна. Сайн дураар хиймэл титан зүрх суулгуулсан Австрали эр 100 хоног амьдарсан нь туршилтын үр дүнг баталж байгаа юм. Эмнэл зүйн туршилтын эхний үе шатанд байгаа уг төхөөрөмжийг зүрхний хоёр ховдлын дутагдал нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүдэд зориулан зохион бүтээжээ.

АНУ-Австралийн хамтарсан BiVACOR-ийн компанийн үүсгэн байгуулагч, Австралийн биоинженер Даниел Тиммс аавыгаа зүрхний өвчнөөр алдсаныхаа дараа нас хиймэл титин зүрхийг зохион бүтээжээ. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 18 сая хүн нас барж байна. АНУ-ын хэмжээнд өнгөрсөн 2024 онд 3500 орчим хүн зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлсэн бол мөн онд 4400 донорын хүлээлгийн жагсаалтад орсон гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler