|
Видео

Шинэ мэдээ

Янгирын хөлтэй төстэй хиймэл хөлөөр ууланд авирна

 Янгирын хөлтэй төстэй хиймэл хөлөөр ууланд авирнаАНУ-ын Пратт хүрээлэнгийн оюутан Кай Линий бүтээсэн хиймэл хөл шинэлэг санаагаар шалгарч "Klippa” шагналыг хүртжээ. Энэхүү ууланд авирахад зориулсан, тусгай хиймэл хөлийг янгирын анатомиос санаа авч бүтээсэн байна.

Кай Лин уг санаагаа хэрэгжүүлэхийн тулд амьтан судлаачидтай хамтран ажиллаж, олон сарын турш уулын янгирыг судалжээ. Тэрбээр судалгааныхаа үр дүнд үндэслэж янгир ямааны туурайтай төстэй хүний хиймэл хөл зохион бүтээсэн байна.

Туршилтын үеэр уг хиймэл хөлтэй тамирчин хад, ууланд авирахад бусад хиймэл хөлтнөөс илүү тэнцвэрээ олж, хурдан шилжилт хийж байжээ. "Klippa” шагналыг хүнд хэрэгтэй шинэлэг хиймэл эрхтэн санаачилсан зохион бүтээгчид олгодог байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler