![]() |
Видео
Шинэ мэдээ
ОХУ: Сфера төслийн анхны хиймэл дагуулыг хөөргөлөө
Тус хиймэл дагуулыг «Скиф-Д» гэж нэрлэсэн. Энэ бол найман мянга орчим километрийн өндөрт ажиллах Оросын анхны хиймэл дагуул юм. «Скиф-Д» нь туршилтын төхөөрөмж бөгөөд ирээдүйд энэ төрлийн олон хиймэл дагуулыг тойрог замд хөөргөхөөр төлөвлөж байна.
«Туршилтын төхөөрөмжийн ажил нь цаашид «Скиф» хиймэл дагуулуудын өргөн цар хүрээтэй системийг дэлгэхэд чухал ач холбогдолтой юм. «Скиф» сансрын аппаратуудыг ажиллуулснаар газрын харилцаа холбооны шугам байхгүй хүн ам цөөтэй бүх алслагдсан газарт хиймэл дагуулын интернет ашиглах боломж бүрдэнэ» хэмээн «Роскосмос»-оос мэдээлсэн.
Мөн дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан бүс нутагт харилцаа холбоо хангах, мэдээлэл дамжуулах зориулалттай «Гонец-М» хиймэл дагуулуудыг тойрог замд гаргав.
Гурван хиймэл дагуулуудыг аравдугаар сарын 22-нд «Восточный» сансрын буудлаас «Союз» зөөгч пуужингаар хөөргөсөн аж.
![](/templates/kingnews/images/logo.png)