|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Уул уурхайн яам “Хонц”-ын сэтгэлээр хандаж байна

Уул уурхайн яам “Хонц”-ын сэтгэлээр хандаж байна Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцсэн эсэргүүцэл хүрээгээ тэлсээр байна. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн хөдөлгөөнөөс хальж, бөө мөргөлчид энэ эсэргүүцэлд нэгдлээ. Тэд эзэн Чингис хааны талбайд өчигдөр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэр үеэр 80 гаруй бөө, удган, зайрангууд цуглан мөргөл үйлдэж төрийн өндөрлөгүүдэд үгээ дайсан юм. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа болж буй  үйл явдал юм.


Тэд хэлэхдээ "Бид нар ямар нэгэн сүрдүүлэг хийхгээгүй. Ер нь бол уул усаа хайрлая, хамгаалъя гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар биднийг жагсаач энэ тэр гэж ямар нэгэн газраас шахаж шаардаагүй. Бид өөрсдөө санал нэгтэй ийм үйлдэл хийж байна” гэлээ.


Энэ үеэр төрийн ордонд УИХ-ын намын бүлгүүд хуралдсан. Бөө нарыг төв талбайд бөөлж, онгод тэнгэрээ буулгаж байх тэр мөчид Ардчилсан намын бүлэг хуралдаж гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг 20 байх саналыг дэмжсэн байна. Харин МАХН-ын бүлгийн хувьд уг асуудалд анхнаасаа дургүй байсан. Энэ байр суурин дээрээ байгаа гэдгээ илэрхийллээ. Харин бөө нарын үйлдлийг ардчилсан нийгэмд иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ илэрхийлж байгаа хэлбэр хэмээн УИХ-ын гишүүд үзлээ.





УИХ-ын гишүүн Б.Болор "Үзэл бодлоо хэн ч чөлөөтэй илэрхийлнэ шүү дээ. Бид энэ ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Үнэхээр тэр газар түүх дурсгалын зүйл байгаа юм уу гэдгийг сайтар нягталж дараагийн алхмаа хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.






УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай уул уурхайн яамныхан нуулгүй хэлэхэд хонцын сэтгэлээр хандаж байна. Энэ тал дээр их харамсаж байна. Өөрөөр хэлбэл "Сентерра гоулд" компани бидэнд тулгалт маягийн зүйл хэлж байгаа юм. Та нар 34 хувиа ав. Тэгвэл ашгаа 5-6 жилийн дараа хүртэнэ. Эсвэл 20 хувиа ав. Тэгвэл ашгаа арай өөрөөр хүртэнэ гэсэн маягаар яриад байна” гэв






 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Нутгаа сийчиж дуусах юм байна л даа. Үүнээс их болгоомжлох хэрэгтэй. Монгол хүнд шавхагдашгүй баялаг мал сүрэг л байдаг шүү дээ. Газраа ухахгүй бол хямарчихлаа гэж яриад байдаг чинь зүйд нийцэж байгаа юм уу. Хямрал гэдэг нэрийн доор улс төрчид зориуд эндээс өөрсдөө ашгаа олох гээд байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл хүртэл төрж байна” гэлээ.







  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Уул уурхайн баялгаар техник, технологи хөгжихгүй бол ерөөсөө улс орон хөгжихгүй шүү дээ. Ийм л зарчим барих ёстой” гэв.






Тэгэхээр "Центра Гоулд" компанийн уул уурхайн яаманд өгөөд байгаа саналд Монгол Улс орд газрын 34 хувийн эзэмшвэл 5 жилийн дараагаас ашгаа хүртээд явна. Хэрэв үгүй гэвэл 20 хувийг аваад ашгаа өөр байдлаар аваад яв гэсэн санал хүргүүлсэн гэнэ. Гэхдээ 20 хувь дээр яг ямар санал тавьсныг олон нийтэд нууцалж байгаа нь хачирхалтай.


Г.Мягмарсүх

NEW

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler