|
Видео

Шинэ мэдээ

Ходоодны шархны талаар та юу мэдэх вэ

Хамгийн энгийн найдвартай арга бол дурангын шинжилгээ. Үүгээр ходоодны шарны байрлал, хэмжээ, гүн, эсийн түвшинд шинжилж болно. Нөгөө нэг арга нь цусанд ходоодны нян илрүүлэх шинжилгээ. Харамсалтай нь хүн дээрх хоёр шинжилгээг амьдралдаа ганцхан удаа хийлгэхэд хангалтгүй байдаг. Энэ нь ходоодны шарх дахин үүсэх магадлал өндөртэйгээр тайлбарлагдна.

Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь мэдээж хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралд хяналт тавьж, зөв зохистой хооллож, зөв дэглэмээр амьдрах явдал юм. Энэ олон зөв гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг гайхаж байна уу? Тэгвэл анхааралтай уншаарай!

Хэрэв цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:

-Хэт их бүү ид, бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зөөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18-19-цагаас хойш хоол бүү ид. "Өглөөний хоолыг өөртөө, өдрийнхийг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдгийг байнга санаж яв.


-Сайн зажилж ид. Үүний тулд шүдээ эрүүл байлга.

-Ямар хоол унд идсэнээс болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай.  /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуун хоол багтдаг./

-Цээж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт. Хамгийн  гол нь хоол идсэнийхээ дараа бүү хэвт. Болж өгвөл гадуур салхинд алх.

-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийн балтай, ганцхан аяга бүлээн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.

-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлэх төдийгүй ходоодны ханыг зузааруулж хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler