| |
Тамхи хүний биеийн ямар эд, эрхтэнд яаж хор уршиг учруулдаг вэ?
Шүд: Тамхи шүдэнд толбо үүсгэж, шүдний өнгийг бараан муухай болгодог.
Уушиг: Уушигны цулцан, гуурсан хоолойд тамхины утаа орсноор уушигны хэвийн ажиллах чадварыг бууруулж хавдар болон эмфизем зэрэг өвчний шалтгаан болно. Тамхи татдаг хүмүүс уушигны хавдраар өвчлөх эрсдэл тамхи татдаггүй хүмүүсээс 10 дахин илүү байдаг.
Нүд: Тамхи татдаг хүмүүсийн нүдний торлог бүрхэвч нь гэмтэж, хараа муудах явдал их тохиолддог.
Хуруу: Тамхины шаталтын улмаас хуруун дээр толбо үүсдэг.
Зүрх: Никотин зүрхний ачааллыг ихэсгэдэг. Тамхины утаа нь цусны судсыг нарийсгадаг. Тамхи татдаг хүмүүс зүрхний ямар нэг хурц өвчнөөр өвчлөх эрсдэл их өндөр байдаг.
Хоол боловсруулах эрхтэн: Тамхи ходоод гэдэсний шархлаат өвчнүүдийн шалтгаан болдог. Тамхи татагчдын цөсний хүчлийн шүүрлийн хэмжээ нь энгийн хүмүүсээс нэг дахин их байдаг. Хоол идсэний дараа тамхи татвал цөс нь ходоодон дотор урсан орж ходоодны салст бүрхэвчид нөлөөлөн цөсний чанартай ходоодны үрэвсэл үүсгэж, хоолны дуршил буурах, хэвлий өвдөх шинж тэмдэг гарна.
Давсаг: Тамхидалт давсагны хавдар үүсгэх эрсдлийг 10 дахин ихэсгэдэг.
Цусан хангамж: Тамхины шүлт нь хүний цусаар дамжин бүх биед тарж хэсэг газар дахь цусны хангалтыг багасгана. Ингээд цус дутагдах ба хүчилтөрөгч дутагдснаас шарх эдгэрэхэд төвөгтэй болдог.
Арьс: Тамхи нь хүний гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Мөн тамхи нь витамин С-г ихээр хорогдуулдаг учраас хүний нүүрэнд сэвх буй болон хуурайших, үрчийж хорчийх, хөхрөх, нүүрний арьс барзгар ширүүн болдог.