|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын алдартнууд НОЙРГҮЙДЭЛД өртөж эхэлжээ

Өмнөд Солонгосын алдартнууд НОЙРГҮЙДЭЛД өртөж эхэлжээ

 

Өмнөд Солонгосын алдартнууд нойргүйдэлд ихээр өртөх болсон тухайгаа хуваалцжээ. 

Жүжигчин Сол Ин А энтертайнмент салбарт эрүүл чийрэг бие, натурал гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн. Гэсэн ч тэрээр нойргүйдэлтэй тэмцэж эхэлсэн тухайгаа "Би 5 жил орчим нойрны эм ууж байна. Унтахын тулд эм уух хэрэгтэй гэж бодохоор л уур минь хүрч эхэлсэн. Нойрны эм уусны дараа би зураг авалтын үеэр анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй болсон. Тиймээс нойрны эмээ уухаа зогсоосон ч 3, 4 хоног нойргүй явах нь ихэссэн. Үүний улмаас дархлаа минь муудаж, эмнэлэгт хүртэл хүргэгдэж байсан. Өмнө нь зөвхөн арьсаа сайхан харагдуулахын тулд л эм, витамин уудаг байсан бол энэ удаад эрүүл болохыг л юу юунаас илүү хүсэж байна" гэжээ. 

Мөн жүжигчин Жу Жин Үн саяхан орсон нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр нойргүйдэл нь даамжирсаар, нойрны эм хэрэглэхэд хүрсэн тухайгаа ярьжээ. Тэдэнтэй ижил, төстэй байдалд байгаа тухайгаа жүжигчин Чой Ү Шиг, И Гён Гү, дуучин Пак Со Жин, Brian нар мөн олон нийтэд хуваалцсан бөгөөд тэдний ажил, амьдралын хэв маяг болон нийгмээс ирж буй дарамт шахалт ийнхүү нойргүйдэлд хүргэдэг байна. 

Тус улсад нойргүйдэлтэй тэмцэж буй хүмүүсийн тоо жилд дунджаар 7 хувь өсөж байгаа аж. Анагаах ухаанд нойргүйдлийг унтах бүх нөхцөл хангагдсан байсан ч хоёр долоо хоногоос дээш хугацаанд унтаж чадахгүй байхыг хэлдэг байна. Унтахын тулд 15-20 минутаас дээш хугацаа зарцуулах, шөнийн цагаар байнга сэрдэг, өглөө эрт сэрсэн тохиолдолд буцаж унтаж чадахгүй байх нь мөн уг өвчний шинж тэмдэг гэжээ. 

 

 https://news.zindaa.mn/4xh1

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler