| |
Видео
Шинэ мэдээ
Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай
Улаанбурхан өвчний халдвараар өвчилсөн тохиолдол манай улсад өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн.
Иймд Эрүүл мэндийн яамнаас олон нийтийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж буй юм. Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг ЭМЯ-аас зөвлөж байна.
Хүүхдэд есөн сартай, хоёр настайд нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийлгэх, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах, улаанбурхан өьчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллага анхааруулж буй юм.