|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10
8-08-2024, 22:26

Наадмаар хувиараа худалдаа эрхлэх хүмүүст зөвшөөрөл олгохгүй гэв

Наадмаар хувиараа худалдаа эрхлэх хүмүүст зөвшөөрөл олгохгүй гэв


Энэ жил тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийн ажиллаж байна. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болжээ.

Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй.

Тодруулбал, баяр наадмын үеэр Нарантуул зах нүүж ирэхгүй гэсэн. Түүнчлэн Төв цэнгэлдэх орчимд 7850 автомашины зогсоол төлөвлөсөн байна. Хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл авах боломжтой.

Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгоно.

Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн. 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулж, олон нийтэд анх удаа дэлгэхээр төлөвлөсөн. Мөн уран зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх бөгөөд  "Нарантуул зах шиг биш өв соёлоо харуулсан наадам болно" гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler