|
Видео

Шинэ мэдээ

Гучин гэр бүлийн "орлогоос" 3.5 сая хүнд хувь хүртээнэ!

Гучин гэр бүлийн "орлогоос" 3.5 сая хүнд хувь хүртээнэ!

 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтээс дэмжлэг хүссэн юм. Эрх баригч намын болон Засгийн газрын тамгыг хамтад нь атгасан гүйцэтгэх засаглалын гол “өндөрлөг”-т суугаа тэрбээр иргэдээсээ ийнхүү дэмжлэг хүссэн нь учир шалтгаантай.  Уг хуулийн төсөл дэх хамгийн гол санкц нь

1.Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авах

2.Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх,

3.Нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх

4.Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах тухай.  Иймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл уул уурхайн магнатуудын улс төрийг даахгүй унах вий гэсэн болгоомжилж байгаа бололтой.  Монголын стратегийн гэх 15 ордоос Монголын 30 гэр бүл буюу гурван үсэгтэй компаниудын эзэмшилд байдаг орд газар цөөнгүй.

2007 онд УИХ-аас Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоол гаргасан юм. Тогтоолд 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж жагсаасан агаад

  • Тавантолгойн чулуун нүүрсний орд.
  • Нарийн сухайтын нүүрсийн орд.
  • Багануурын хүрэн нүүрсний орд.
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд.
  • Мардайн ураны орд.
  • Дорнодын ураны орд.
  • Гурванбулагийн ураны орд.
  • Төмөртэйн төмрийн хүдрийн орд
  • Оюутолгойн зэс, алтны орд.
  • Цагаан суваргын зэс, молибдений орд.
  • Эрдэнэтийн зэс, молибдений орд.
  • Бүрэнхааны фосфоритын орд.
  • Бороогийн алтны орд.
  • Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд.
  • Асгатын мөнгөний ордыг багтаасан байдаг.

Тэгвэл Нарийн сухайтын нүүрсийн орд, Цагаан суваргын зэс, молибдений орд “МАК” компанийн мэдэлд байдаг. Цагаан суваргын ордыг З.Энхболдын парламент эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахдаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг тэг байхаар тогтоосон. 240 сая тонн хүдэр, 1.8 сая тонн зэсийн нөөцтэй тус ордыг “МАК” 2044 хүртэл эзэмшинэ. Үүнээс гадна МАК компанийн эзэмшилд 20 гаруй тусгай зөвшөөрөл байдаг.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжсэний үр дүнд урт хугацаандаа зэсийн эрэлт нэмэгдэнэ гэх тооцоолол бий. Тиймээс гурван үсэгтэй компаниудын, 30 гэр бүлийн ашиг орлогоос 3.5 сая иргэнд хувь хүртээж байж хуваарилалт  нь тэнцвэржинэ. Өнөөдрийг хүртэл нийт олонхид байгалийн баялгийн хүртээмж үнэндээ хуваарилалт нь шог хэмжээнд явж ирсэн үү, ирсэн.

У.Хүрэлсүхийн баялгийн эзэд байгалийн баялгаас хувь хүртсэн нь үндсэндээ тун цөөн. АН, МАН хоёр сонгуулийн өмнө санал зулгаах маягаар “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаас хусам төдий хувьцааны ашиг тараасныг эс тооцвол шүү дээ.

Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худагийн орд “MCS”-ийн эзэмшилд байдаг. Тэгэхээр хэрэвзээ Үндсэний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-ын босго давж чадвал МАК, MCS гэх гурван үсэгтэй компаниудын эзэмшилд байдаг стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна гэсэн үг. Гээд тэнгэр газар мэт зөрүүтэй болсон баян ядуугийн ялгааг арилгах нь Баялгийн санг байгуулах гол зорилго юм, мөн үү?!

Б.БАТ

https://news.mn/r/2714082/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler