![]() |
Видео
Шинэ мэдээ
Дэлбэрэлтийн улмаас 100 орчим хүн амиа алдаж, Иран хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв
Энэ хэрэг нь террорист халдлага хэмээн Ираны Керман мужийн захирагчийн орлогч мэдэгдсэн байна. Мөн Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди хэлэхдээ, хохирогчдын ихэнх нь хоёр дахь дэлбэрэлтийн үеэр нас барсан бөгөөд эрх баригчид бөмбөгдөлтөд "яаралтай бөгөөд хүчтэй" хариу үйлдэл үзүүлнэ гэж мэдэгдэв.
Ираны "Йитонг" агентлаг холбогдох эх сурвалжаас эш татан мэдээлснээр, халдлага үйлдэгч тэсрэх бодисоо хоёр уутанд савлаж, алсаас удирдан дэлбэлсэн гэжээ.
