|
Видео

Шинэ мэдээ

Америкийн цэргийн бааз пуужингийн цохилтод дахин өртлөө

Америкийн цэргийн бааз пуужингийн цохилтод дахин өртлөө

Ирак дахь Америкийн цэргийн бааз дахин халдлагад өртжээ. Энэ удаад Багдадаас хойд хэсэгт байрлах Эт-Таджи объектод лхагва гаригт шилжих шөнө пуужингийн цохилт өгсөн байна. 

 Al Sumariya телевизийн мэдээлснээр пуужингууд цэргийн баазын бүсэд дэлбэрсэн бөгөөд энэ хэргийн улмаас цэргийн алба хаагчид гэмтэж бэртээгүй байна. 

"Эт-Таджи бааз руу багахан хэмжээний халдлага гарсны улмаас эвслийн цэргийн алба хаагчдаас нэг ч хүн гэмтэж бэртээгүй " хэмээн " Inherent Resolve" ажиллагааны штабын албан ёсны төлөөлөгч, хурандаа Майлс Кэггинс мэдэгдсэн байна.  

Энд дуулгахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр энэ бааз мөн л пуужингийн цохилтод өртөж байв. 2020 он гарснаар нөхцөл байдал улам хурцдаж эхлэн, нэгдүгээр сарын нэгний өдөр 100 гаруй эсэргүүцэгч Америкийн ЭСЯ-ны барилга руу халдан, чулуу шидэж, гол хаалгыг шатаахыг оролдож байлаа. Харин нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ  Багдадад гурван пуужин харваж, улмаар Ираны генерал Касем Сулеймани амиа алдсан юм. Энэ нь Ираны зүгээс хариу арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд нэгдүгээр сарын найманд Иран Сулеймани генералын өшөөг авах зорилгоор Ирак дахь Америкийн цэргийн баазуудад баллистик пуужингаар цохилт өгч байв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.