|
Видео

Шинэ мэдээ

Реновирус, SARS‑CoV‑2 вирус давхар эргэлтэд орсон нь бага насны хүүхдүүд хүндрэх гол үндсэн шалтгаан болж байна гэв

Реновирус, SARS‑CoV‑2 вирус давхар эргэлтэд орсон нь бага насны хүүхдүүд хүндрэх гол үндсэн шалтгаан болж байна гэв

 

Эрүүл Мэндийн Яам болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Томуугийн вирусийн идэвхжил дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад эрс нэмэгдэж байна. Тухайлбал АНУ томуу, томуу төст өвчний улирлын босго үзүүлэлтээ давсан байна.

Хятад, БНСУ зэрэг оронд өвчлөл тогтвортой нэмэгдэж байна.

Дэлхий дахинд томуу болон SARS‑CoV‑2  вирус давхар эргэлтэд орсон байна. 22 улсын томуугийн үндэсний төвөөс ирүүлсэн 300 гаруй мянган сорьцод шинжилгээ хийхэд томуугийн А хүрээний H3N2 болон H1N1 вирус давамгай явагдаж байна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгч байна.

 

Манай улсын хувьд улирлын томуугийн томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус, амьсгалын замын синцитиал болон реновирус, SARS‑CoV‑2  вирус давхар эргэлтэд орсон байгаа нь бага насны хүүхдүүд хүндрэх гол үндсэн шалтгаан болж байна.

49 дэх долоо хоногийн мэдээгээр амбулаториор 274,000 хүн үйлчлүүлснээс 7.1 хувь буюу 19,484 тохиолдол нь томуу томуу төст өвчний тохиолдол байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувь нэмэгдсэн үзүүлэлт байна. Томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн 91.4 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Үүнээс 80 хувь нь 0-4 насны хүүхэд байна. 

Нийслэлийн хэмжээнд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчнөөр 2,300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 гаруй хүүхдээр нэмэгдсэн" гэв. 

Түүнчлэн "Нэмэлтээр 1,153 орыг дэлгэн ажиллуулж байна. Хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Иймд резидент эмч нар болон АШУҮИС-д сувилахуйн чиглэлээр сурдаг төгсөх курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулж байна. 

Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрөөр ажиллуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдийг 21:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler