|
Видео

Шинэ мэдээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү “Токиогийн Их дуулга”-д зодоглож байна

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү “Токиогийн Их дуулга”-д зодоглож байна

 

“Токиогийн Их дуулга”-ын хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Монгол Улсаас Токиод 12 эрэгтэй жүдоч долоон жинд, найман эмэгтэй жүдоч долоон жинд өрсөлдөж буй. “Tokyo Grand Slam 2023” тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 63 кг, 78 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Тэгвэл +100 кг-ын жинд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц зодоглож байна. Түүнийг сагс тоглодог байсан гэдгээр нь хүмүүс мэднэ.

Ө.Пэрэнлэйжамц жүдо бөхөөр хичээллэн, Япон улсын “Nihon Daigaku” их сургуульд суралцдаг. Тэрбээр олон улсын тэмцээнээс анхны медалиа Хонгконгийн нээлттэй тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн билээ.

Ө.Пэрэнлэйжамц сагсан бөмбөгөөр хичээллэж байхдаа 3х3-ийн залуучуудын Үндэсний шигшээ багт дуудагдаж явсан удаатай. Мөн 2019, 2020 онд Үндэсний их баяр наадмаар зодоглож, 2020 онд нэг давсан билээ.

Тэрбээр 2002 онд төрсөн, жүдо бөхийн төрлөөр 2020 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.