|
Видео

Шинэ мэдээ

Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 1 сарын 31-нээс 2 сарын 1-нд Улаанбаатар хотод "Их Тэнгэр” цогцолборт амжилттай болж өнгөрчээ. 10 гаруй хоногийн өмнө намын дарга, дэд даргаар сонгогдсон О.Цогтгэрэл, Б.Бат-Амгалан, Т.Эрдэнэбат нарын хийж буй эхний ажил гэдгээрээ онцлогтой байлаа.

Зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийтлэлч, эдийн засагч Б.Жаргалсайхан (DeFacto), "Үндэсний тойм” сэтгүүлийн захирал PR-ч Р.Батсайхан, "Монголын ложистикийн холбоо”-ны ерөнхийлөгч А.Мөнхболд, Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир, жүжигчин Б.Амарсайхан, мэдээллийн технологийн эксперт Р.Отгонтулга нар оролцождэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн "Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”, "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв” зэрэг байгууллагууд оролцож намд тулгамдаад буй сорилт, түүнийг давах талаарх шийдлүүдийн талаар ярилцжээ.

АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяршинэ он гарснаас хойш хийж буй манай намын анхны үйл ажиллагаа нь энэ бөгөөд үүнийг хийж буй Увс аймгийн АН-ынхан баяр хүргэж, намын удирдлагын зүгээс талархаж буйгаа илэрхийлж байв. Монголын тэргүүлэх зэрэглэлийн сургалт, судалгааны байгууллагуудыг урьж авчирсан энэхүү зөвлөгөөний үр өгөөжийг оролцогчид өндрөөр үнэлэн, оюунд гэрэл нэмсэн томоохон ажил боллоо гэж дүгнэж байлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler