![]() |
Видео
Шинэ мэдээ
"Сахал" Д.Эрдэнэбилэг Сингапурт амьдарч байна
Улмаар түүнийг "Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Кью си эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай урьдчилан нэгдэж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон юм.
Гэвч 2019 оны 8-р сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас харь оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж үзэн, Хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ. Уг шийдвэр гармагц эмчлүүлнэ гэх нэрийдлээр "Сахал" Д.Эрдэнэбилэг Монгол Улсын хилээр гарч яваад одоог хүртэл ирээгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Сингапурт амьдарч байгаа аж.
Эх сурвалж: sonin.mn
