|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: Оюутан цэргийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

ЦЕГ: Оюутан цэргийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 40 минутад “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутын үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар кросс гүйлт хийх үед 1,2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгснийг салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.

 

Амь хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18 цагийн үед амь насаа алдсан байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler