| |
Видео
Шинэ мэдээ
"Ц.Хулангийн шүүх хурал Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хойшилно"
Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) өнөөдөр зарим хэргийн талаар мэдээлэл өглөө.
Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар, "Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа. Нууцад хамаарагдах хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Хэрэг шүүхэд шилжсэн учир Ц.Хулан цагдан хоригдож байгаа. Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл цагдан хориог хэвээр үргэлжлүүлнэ. Шүүгч нь Хөгжлийн банкны хэргийг хянах шийдвэрлэхээр ажиллаж буй учир үүнтэй холбоотойгоор шүүх хурал хойшлогдсон. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл шүүх хурал хойшлогдоно. Тэр хүртэл хоригдсон хэвээр байна гэсэн үг" хэмээв.