|
Видео

Шинэ мэдээ

Засгийн газрын нийт 25 тусгай сан байдгаас есөн сангийн мэдээллийг шилэн болгоод байна. Тусгай сангийн мэдээллүүдийг шилэн

  Засгийн газрын нийт 25 тусгай сан байдгаас есөн сангийн мэдээллийг шилэн болгоод байна. Тусгай сангийн мэдээллүүдийг шилэн

 

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн эдийн засгийн сэтгүүлчидтэй Хангарди ордонд өнөөдөр уулзав. Энэ үеэр нийтийн тээврийн орлогын талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "Нийтийн тээврийн орлого 2017 оноос хойш 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Гэтэл иргэдийн зорчилтын тоо огт буураагүй. Өмнө нь бас бэлэн төлөлтүүдээ алддаг байсан.

Иргэдийн нийтийн тээвэрт зарцуулж буй мөнгийг манайд төвлөрч буй хөрөнгөтэй харьцуулахад 35-40 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа. Жолоочид мөнгөө өгөх, төлөхгүй зорчсоноос болж дээрх алдагдал гарсан" хэмээн ярилаа. 

2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өссөн талаарх мэдээллийг 2022 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас өгч байв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.