![]() |
Видео
Шинэ мэдээ
Илон Маск: Твиттерийн цэнхэр тэмдэггүй хэрэглэгч олон нийтийн санал асуулгад оролцох боломжгүй
Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн зөвхөн цэнхэр тэмдэгтэй хүмүүсийн жиргээ л твиттерийн "санал болгох жиргээнүүд” хэсгийн "танд зориулсан” хэсэгт харагдах гэнэ. Мөн цэнхэр тэмдэггүй хэрэглэгчид олон нийтийн санал асуулгад оролцох боломжгүй болох нь.
Энэ шийдвэрийн хүрээнд тэд одоогийн цэнхэр тэмдэгт хэрэглэгчдийн бүртгэлийг дахин нягтлах болсон байна.
Хэрэглэгч сард 7 ам.доллар төлж, баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг авах бөгөөд тэмдэгт дагалдах давуу эрхүүдийг эдлэх ажээ.
Илон Маскийн тодорхойлсноор энэхүү өөрчлөлтийн дүнд твиттер хиймэл оюун ухаан бүхий ботуудтай амжилттай тэмцэх юм.
Эх сурвалж: BBC
