|
Видео

Шинэ мэдээ

Төрийн ордон цэнхэр өнгөөр гэрэлтэнэ

 
Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг өнөөдөр орой 19.00-22.00 цаг хүртэл цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ. Учир нь НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн дэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байгаа аж.

 

Тус аян энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж байгаа аж. "НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Египетийн пирамидууд, Рио де Жанейро хот дахь Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дэх Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлсэн аж.

Т.Болормаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler