![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Шойгу: Хугацаат цэргүүдийг тусгай ажиллагаанд оролцуулахгүй
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хугацаат цэргийн албанд энэ намар шинээр татагдсан залуусыг Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцоогүй анги нэгтгэлүүдэд илгээнэ гэж мэдэгдлээ.
Шойгу "Намрын цэрэг татлагын тухайд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн жинхэнэ албанд татах ажлыг эхлүүлж, бүх бүс нутагт 2700 гаруй цэрэг татлагын комисс ажиллаж эхэлнэ” гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд "Цэргийн албаа хаагаад дуусаж байгаа бүх цэргийн алба хаагч эх орондоо ирж байгаа. Шинээр татагдсан цэргийн алба хаагчдыг цэргийн тусгай ажиллагаанд оролцоогүй ангиудад илгээнэ” гэсэн байна.
