|
Видео

Шинэ мэдээ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэлнэ

 


"Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж байна. Өнөөгийн байдлаар 3000 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ. Энэ жилийн "Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхлэх юм байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусыг олшруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler