|
Видео

Шинэ мэдээ

“Тавантолгой түлш“ ХХК-ийн үйлдвэрт гарсан галын улмаас үйлдвэрийн ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ

 

“Тавантолгой түлш“ ХХК-ийн үйлдвэрт гарсан галын улмаас үйлдвэрийн ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ

 

Энэ сарын 6-ны буюу өнөөдөр үүрийн 05.04 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Тавантолгой" түлш ХХК-ны баруун бүсийн үйлдвэрт гал гарсан. Галыг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч, ажилласан байдаг. Галын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм.

Тэгвэл уг галд тус үйлдвэрийн ажилтан 31 настай П өртөж, галын улмаас нурууны хэсэг, 2 гарын алганы хэсэг түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс гал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Галын улмаас үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн нэмэлтээр нөөц 2 шугам ажилуулж, нийт 17 шугам ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler