| |
Видео
Шинэ мэдээ
СҮ.БАТБОЛДЫН ХҮРГЭН МАТАР, БАРТАЙ НААДАВ
Ерөнхий сайд асан Сү.Батболд Монголоос хамгийн анх Лондонд сурч магистр
хамгаалсан бол, том хүү Б.Баттүшиг нь нь Харвадад магистр хамгаалснаараа
Монголдоо анхдагч болж, булганчуудын анхдагч рекордтой бас үзүүр түрүү
булаацалдаад байгаа. Удаах хүү Б.Самади нь Францад сурч төгссөн бол, том
охин Б.Бадмаа нь Америкт Бостоны их сургуульд сурч байгаа. Найз залуу
Ч.Баясаа нь мөн л Бостонд хамтдаа сурч байгаа гэх юм билээ.
Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан Сү.Батболд ГХ-ны дэд сайд, жинхэнэ сайд, ҮХ-ны сайд, Ерөнхий
сайдаар ажиллаж төрд удаан зүтгэсэн ч төрөөс төрсөн тэрбумтнуудаас тэс
өөр. Аль 2000 онд дэд сайд болохдоо л "Алтай” нэртэй том компаниараа
алдаршсан, Чингэс зочид буудалтай, ноолууран эдлэлийн үйлдвэртэй, юм
юмтай баян эр улс төрд хөл тавьсан билээ. Тиймдээ ч хэдэн хүүхэд нь
аавынхаа буянаар сайн сургуульд суралцаж, амарч байгаа.
Америкт сурдаг том охин Б.Бадмаа нь ахынхаа сайн найз Б.Самадигийн
найзтай үерхэж байгаа юм билээ. Америкт суралцдаг хосууд саяхан наашилж,
шинэ жилээр Тайландад амарчээ. Залуухан хосууд амрах үеэрээ Тайландын
жуулчдыг татах гол үзвэр болдог, бар, матар, аварга могойтой "найзлаад”
авчээ. Сү.Батболд гишүүний ирээдүйн хүргэн багагүй зоригтой бололтой.
Бар, матартай наадаж, найз Б.Самадигаа "айлгажээ”.