| |
Видео
Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД ХҮРГЭНТЭЙ БОЛЛОО
Ерөнхий сайд асан Сү.Батболд таван хүүхэдтэй. Гэхдээ ууган хүү
Б.Баттүшиг нь анхны гэргий Баттуяагаас гарсан, удаах хүү Б.Самади нь
Х.Отгонтуяа хатагтайн анхны нөхрийн хүүхэд. Ерээд онд залуухан
С.Батболд, Х.Отгонтуяа хоёр, нэг нэг хүүхэдтэй хамтын амьдралаа
зохиосон. Гэрлэснээсээ хойш гурван хүүхэдтэй болсон гэнэ. Сү.Батболд,
Х.Отгонтуяа хоёрын анхны охиныг нь Бадмаа гэдэг, Америкт Бостоны их
сургуульд сурдаг хөөрхөн бор охин бий. Сү.Батболдын охин Б.Бадмааг
харсан харсан хүмүүс ээжийгээ өвчсөн юм шиг дуурайсан сайхан охин
гэлцдэг.
Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг Харвардад магистр хамгаалсан өндөр
боловсролтой залуу. Саяхан "МАК”-ын Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй
нэр холбогдсон гэж шуугиулсан. Харин удаах хүү нь Б.Самади нь Номин
гэдэг бүсгүйтэй дотноссоор удсан. Харин Сү.Батболдын том охин нь Бостоны
их сургуульд хамт суралцдаг залуутай үерхээд уджээ. Монголын тэргүүн
баян, бас Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний ууган охин ерийн нэг
залуутай дотносохгүй нь тодорхой. Сү.Батболдын охин Бадмаагийн найз
залуу багагүй нь чинээлэг айлын хүү, Бадмаагийн ах Самадигийн сайн найз
гэнэ.
WWW.TOVCHOO.MN