|
Видео

Шинэ мэдээ

"NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

Шаргын говьд Б.Болдсайхан эмчийг хагас өдөр хүлээж есөн сартай хүүгээ оношлуулсан малчин эмэгтэйн яриаг хүргэе

Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай "Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэжээ. Уг нэвтрүүлэг 2021 оны аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд NHK World сувгаар олны хүртээл болох юм.

"NHK" сайтад зүрхний мэс засалч Бундангийн Болдсайхан эмчээр ахлуулсан баг зүрхний өвчтэй хүүхдүүдийг олж эмчлэхээр Монголын хязгаар нутагт очиж ажилладаг гэдгийг дурдаад хэрэв өвчтөний ар гэрийнхэнд эмчилгээний зардлын асуудал тулгарвал компани, хувь хүмүүсийн хандив тусламжаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилдэг тухай онцолжээ. Мөн хөдөө нутгийн олон гэр бүл нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай өгүүлжээ.

Б.Болдсайхан эмчийн санаачилсан "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд одоогоор 300 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байна. 

"NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

"NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

"NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler