|
Видео

Шинэ мэдээ

Японы ахлах ангийн сурагч охин насанд хүрэгчдийн дэлхийн аварга боллоо

 

Японы ахлах ангийн сурагч Акира Фүжинами өчигдөр 53 кг-ын жинд 17 настайдаа (сарын дараа 18 нас хүрнэ) дэлхийн аварга болохдоо дөрвөн барилдаанд бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж ганц ч оноо алдаалгүй тасархай түрүүлэв.

2018 онд өсвөрийн үеийн дэлхийн аварга болж байсан тэрбээр энэ хавар Японы аваргаар тодорч, Ослогийн дэлхийн аваргад оролцох эрхээ авахдаа хагас шигшээд 2017, 2018 оны дэлхийн аварга Харүна Окүног 11:2-оор, финалд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Нанами Ириэг 10:0-ээр илүүрхсэн юм.

Акира Фүжинами гурван настай бяцхан охин байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэжээ. Түүний аав Тошиказү Фүжинами "Гакүэн" дунд сургуулийн дасгалжуулагч бол төрсөн ах Юхи Фүжинами нь 2017 онд Парисын ДАШТ-д 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ.

Акира 2017 оны зургадугаар сард ахлах сургуулийн аваргад мөнгөн медаль хүртснээс хойш Ослогийн дэлхийн аваргыг оролцуулаад нийт 20 тэмцээнд дараалан түрүүлээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler