![]() |
Илон Маскийн найз бүсгүй Карл Марксын номыг уншдаг
Дуучин Граймс Карл Марксын "Эв хамт намын тунхаг” номыг уншиж байгаа зургаа нийтлүүлсэнд АНУ-ын Коммунист намын төлөөлөгч талархал илэрхийлэв. Төлөөлөгч хэвлэлд ярихдаа "Олны өмнө Марксын номыг уншиж байгаа зургаа дэлгэсэн нь бидний хувьд том ялалт” гэжээ.
Дуучин эмэгтэй өмнө нь инстаграм хуудсандаа папарацци зурагчдын байнгын мөрдөлтөд байх нь төвөгтэй тул "New York Post” сонины сэтгүүлчдээр тоглохоор шийдсэн тухайгаа бичсэн юм. Сонин тэр зургийг нь "Дэлхийн хамгийн баян хүнээс салсны дараа Граймс Карл Марксийн номыг уншиж байна” гэсэн гарчигтай нийтэлжээ. Үүний дараа дуучин өөрийн үйлдлээ тайлбарлахдаа "Би коммунист биш. Гэхдээ үндсэн суурь орлогын төвлөрлийг сааруулах радикал үзлийг дэмждэг” гэжээ. Мөн тэрээр тэрбумтан Илон Маскаас салсан ч хамт амьдарч байгаа гэжээ.
