|
Видео

Шинэ мэдээ

1-5-р ангийн Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ

1-5-р ангийн Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ

 

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болов. Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор Батсүх, Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ.

Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторыг ажлаас нь халах эсэх асуудлыг салбарын яам нь мэдэх юм байна. Хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, Чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр "Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler