| |
Видео
Шинэ мэдээ
2022 онд төсвийн байгууллагуудын гадаад албан томилолтыг хориглоно
Засгийн газар 2022 оны төсвийн төслөө боловсруулахдаа бүх шатны төсвийн байгууллагуудын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, төсвийн байгууллагуудын зарим урсгал зардлыг 50-100 хувь хэмнэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Санхүүжилтийг нь 100 хувь хязгаарлах зардал:
- Төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахуун;
- Гадаад албан томилолт;
- Зочин төлөөлөгч хүлээн авах;
- Тавилга, эд хогшил худалдан авах;
- Ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх;
- Сурталчилгаа хийх;
- Бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх;
- Биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах;
- Байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах;
- Салбартай холбоотой киноны уран бүтээл хийх.
- Тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах;
- Албан конторын барилга шинээр барих
Санхүүжилтийг нь 50 хувь хязгаарлах зардал:
- Бичиг хэргийн зардал;
- Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолт.