| |
Дарга нарын цалинг бууруулж 980 сая, төрийн байгууллагын зардлыг багасгаж 8.5 тэрбум төгрөг хэмнэнэ
Өнгөрсөн онд төрийн албаны дарга нар буюу төрийн байгууллагад 5-10 сая төгрөгийн цалинтай гүйцэтгэх захирал болон удирдлагуудын цалин хөлсний хэмжээг 30 хувиар бууруулахаар болсон.
Үүнтэй холбогдуулан, Өнгөрсөн онд төрийн болон төрийн өмчит 13 хуулийн этгээд, дарга нарын цалинг 30 хувиар бууруулсан. Ингэснээр 362.7 сая төгрөгийг хэмнэсэн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлж байсан. Тэгвэл энэ онд ч ийм зарчмаар ажиллаж, төсвийн хэмнэлт хийх юм байна.
Тодруулбал, Энэ онд 980 сая төгрөгийн төсвийн хэмнэлт хийхээр тооцжээ. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зардлыг багасгаж байгаа аж. Тухайлбал, энэ онд худалдан авах машин техник, компьютер, тавилга, конторын засвар, бусад хэрэглээний зардлыг танаж 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцоолжээ.
Эх сурвалж: Zaluu.com