|
Видео

Шинэ мэдээ

Э.Цэндбаатар, О.Тулга нар ням гарагт тулалдана

 Боксын Азийн АШТ-ий аваргын алтан медалийн төлөө Э.Цэндбаатар тулалдана

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д "Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох учиртай.Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.

Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирсний харгалзаж Монголын боксын холбооны УЗ яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.