|
Видео

Шинэ мэдээ

Ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

 

Ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлага есдүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан очиход "Приус-20” загварын автомашин, "Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж "Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат 49 настай эрэгтэй З төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Харин "Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай эрэгтэй Б нас барсан байсныг, цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler