|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдүүд тээвэрлэж байсан автобус хоёр машинтай мөргөлджээ

Хүүхдүүд тээвэрлэж байсан автобус хоёр машинтай мөргөлджээ2015.08.15-нд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зам дээр 56-00 УБВ улсын дугаартай Hyundai загварын дунд оврын автобус Hyundai Verna 78-82 УБТ улсын дугаартай загварын суудлын автомашин, 75-59 УНТ улсын дугаартай Toyota Prius 20 загварын суудлын автомашинуудыг мөргөж Verna автомашины жолооч н.Х /40 настай эрэгтэй/, н.Я /39 настай, эмэгтэй/ нар хүнд бэртсэн байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Дунд оврын автобусанд зорчиж явсан Дэлхийн хязгаар Христосын багш Э, 21 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийнэ хүнд гэмтсэн /зүүн талын ташааны яс/ Э /12 настай, эмэгтэй/, хөнгөн гэмтсэн /зүүн гарын тохойн зөөлөн эд/ Г /12 настай, эрэгтэй/, Prius 20 загварын суудлын автомашины зорчигч С /2 настай, эрэгтэй/ нарыг ГССҮТөвд хүргэж өгсөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.