|
Видео

Шинэ мэдээ

Дөрвөн зорчигчтой автомашин осолдож, нэг иргэн амиа алджээ

Дөрвөн зорчигчтой автомашин осолдож, нэг иргэн амиа алджээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан саарь нэгдүгээр багийн "Угалзын-Ам” гэдэг газар есдүгээр сарын 8-ны өдөр дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Энэ тухай дуудлага мөн өдрийн 15:40 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиход 29 настай эмэгтэй иргэн Ж "Прадо-78” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Цогцсыг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler