![]() |
Видео
Шинэ мэдээ
Криштиану Роналдугийн өшиглөсөн бөмбөг үйлчлэгчийг онож, ухаан алдуулжээ
Криштиану Роналду "Ман Ю”-д буцаж ирсэн эхний хоёр тоглолтдоо гурван гоол оруулаад байна. Өнгөрсөн шөнө "Улаан чөтгөрүүд” Швейцарийн "Янг бойз” багтай тоглож 1:2-оор хожигдоход тэрээр багийнхаа гоолыг оруулсан юм. Гэхдээ энэ тоглолтын өмнө түүнд тийм тааламжтай бус явдал тохиолджээ. Бэлтгэлийн үеэр Криштианугийн өшиглөсөн бөмбөг үйлчилгээний ажилтан эмэгтэйг онож, ухаан алдуулсан аж. Үйлчлэгч газарт унаж, хамт ажилладаг хүмүүс нь гүйлдэн очих үед Роналду мөн хамт очиж, сэргэснийх нь дараа уучлалт гуйжээ. Ноцтой юм болоогүй гэдгийг мэдсэнийхээ дараа л талбайд орж бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэнэ.
Аз болоход эмэгтэй гэмтээгүй бөгөөд тоглолтын дараа Криштиану Роналду түүнтэй уулзаж, дурсгалын зүйл бэлэглэн хамт зураг авахуулжээ.
