|
Видео

Шинэ мэдээ

НЗДТГ: Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

 

НЗДТГ: Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

 

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас шинэ оюутнуудад зориулсан "Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хөтөч нар ажиллаж, оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ.

Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд өрнөх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.