|
Видео

Шинэ мэдээ

"Ирэх сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байхаар нөөц хангамж бүрдүүлж байна"

"Ирэх сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байхаар нөөц хангамж бүрдүүлж байна"


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцуулав. Тэрбээр "Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2,04тн, 41656ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7,9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэврүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан.

Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулсан" гэлээ. Мөн "Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн "Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэсэн" гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байна.
"Мэргэжлийн хяналтынхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж байна" гэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ" гэв.Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler