![]() |
Видео
Шинэ мэдээ
Хүүхдийн 100,000 төгрөгийг өнөөдөр олгоно
Наадмын амралтын өдрүүдтэй холбоотойгоор долдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгох болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлсэн.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн
тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр
бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100
мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-ныг хүртэл үргэлжлүүлэн
олгох шийдвэр гарсан билээ.
