|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн мөнгийг маргаашнаас олгохоор болжээ

Хүүхдийн мөнгийг маргаашнаас олгохоор болжээ

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 20-нд олгох талаар мэдээлсэн. Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгийг маргаашнаас буюу долдугаар сарын 9-нөөс олгохоор болсон талаар мэдээллээ. 

Тэрбээр "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан. Ковид19 цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Мөн хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын өдрүүдийг ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна.
Маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгоно" гэж цахим хуудсандаа мэдээлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler