|
Видео

Шинэ мэдээ

Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд

Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд

 

Монгол Улсын Ерөнхийлөгч найман зөвлөхтэй ажиллах хуулийн зохицуулалттай. Тэгвэл төрийн тэргүүний тангарагаа өнгөрөгч долоо хоногт өргөсөн У.Хүрэлсүх өөрийн зөвлөхүүдээ эхнээс нь томилж эхэлжээ. Тодруулбал:

Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан 

Хууль эрхзүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал,

Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай,

Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, С.Лүндэг нарын тушаал гарсан байна.

Мөн МУИС-ийн багш, профессор Ч.Лодойравсал, МУИС-ийн багш Д.Бум-Очир нар зөвлөхөөр ажиллахаар өнөөдөр томилогдсон байна.

  • Т.Мөнхсайханы хувьд өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бөгөөд сайдын ажлаа өгснийхөө дараа МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
  • Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар ажиллаж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан салбартаа мэргэшсэн хүн юм.
  • Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нь эдийн засгийн чиглэлээр мөн л мэргэшсэн хүн юм.
  • Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.
  • С.Лүндэгийн хувьд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь шадар зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүү юм. Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажилласнаас нь хойш Шадар зөвлөх, туслахаар нь ажиллаж байсан юм.

Одоогоор Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах таван хүн ийнхүү албан ёсоор томилогдоод байгаа аж. Үүн дээр нэмж  "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, С.Лүндэг, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нар яригдаж байгаа ч албан ёсоор томилогдсон шийдвэр гараагүй байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь найман зөвлөхийн оронд тоонд багтдаг. Уг албан тушаалд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ө.Золбаяр томилогдох чигтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler