-Ц.Алдармаад үүсгэсэн хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэдэг мэдээлэл үнэн үү?
-Өөрчлөөгүй. Өмнөх шүүгдэж байсан зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 96.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүх хурал товлогдоод байна.
Өөрөөр хэлбэл, Ц.Алдармааг бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалтаар шүүгчдэгчээр татсан. Энэ заалтаар баасан гарагт дахин шүүх хурал болно.
-Шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орсон уу. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүү дээ?
-Давж заалдах шатны шүүхээс дахин шинжээч томилуулах шийдвэр гарч, шинжээчид ажилласан. Шинжээчдийн дүгнэлтээр өмнө нь Д.Оюунтуулын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн бол энэ удаад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан юм билээ. Гэхдээ хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй.
Монголын мэдээ
Б.Балжир
Б.Балжир