| |
Видео
Шинэ мэдээ
Ц.Алдармаад холбогдох хэргийн зүйл ангийг өөрчилжээ
"Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас халуун усаар түлсэн Ц.Алдармаа анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял авч Хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар батлан даалтад гараад байгаа. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаагийн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гарч түүнийг Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсаныг тогтоожээ.
Ингэснээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял нь дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой болж байгаа юм. Цаашлаад энэхүү зүйл заалт нь "тэнсэн”-д хамрагддаг боломжтой байдгийг албаны эх сурвалж онцоллоо.