| |
Видео
Шинэ мэдээ
Элбэгээ Ерөнхийлөгч бөхчүүдийн урилгыг хүлээж аваасай
Дархлагдсан албан тушаалтнуудын нэг болох МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тун өвөрмөц урилга явуулжээ.
Гэхдээ эрхэм тэргүүн энэ урилгаа албан бичгээр бус сонины буланд байрлуулсан нь цахим хуудаснаа багагүй шуугиан тарьсан юм. Энэхүү урилга нь "Ерөнхийлөгч-1000 бөх” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулах урилга юм. Ерөнхийлөгчөөр бөхчүүддээ лекц уншуулж тэдний чихийг онгойлгох хүсэлтээ өмнө нь мөн нэг удаа тавьж байсан гэнэ.
2013 оны арваннэгдүгээр сард энэхүү урилгыг хүргүүлж байсан ч Ерөнхийлөгч сонины булангаас олж уншаагүй юу ямартай ч хариу өгөөгүй учраас дахин урилга явуулжээ. 1000 бөх цуглах энэхүү лекцийг бөхчүүд ихэд хүндэлж дээл бүс малгайтай, цол чимгээ зүүн оролцох юм гэнэ лээ.
Бараг л Элбэгээ Ерөнхийлөгч хүсвэл манай бөхчүүд Төрийн ордондоо зодог шуудагтайгаа морилон нүд чихээ онгойлгож, Төрийн тэргүүнээсээ номын дуу сонсоход бэлэн байгаа аж. Ингэж олон удаа гуйлгаж байгаа юм чинь эрхэм Ерөнхийлөгч маань зөвшөөрөх биз ээ. Монгол бөхийн ёс жудаг, холч ухаан гээд ярих зүйл бишгүй л олдох биз, адилхан эр улсууд байна даа.

Монголын мэдээ