|
Видео

Шинэ мэдээ

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ

 

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ

 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч  байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хорионы хурлыг 13,30 цагт хийх юм. 

Улсын начин Э.Энхбатын хувьд БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд ухаан орсон ч тархи нь хүнд бэртсэн учраас ярьж, хөдлөж чадахгүй байгаа аж.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler