| |
Ангарагт газардсан "Тяньвэнь-1"-ийг онцлохын учир
Тяньвэнь-1 тандах аппаратын тээж явсан "Жүрүн" аяллын тэрэг мөн өдөр ангараг гаригийн гадаргууд амжилттай газарджээ. АНУ-ын сансар судлалын үндэсний газар, Оросын сансар судлалын газар, Европын сансар судлалын газар зэрэг байгууллагуудын албан тушаалтнууд баяр хүргэж, дэлхийн том том хэвлэл мэдээллийнхэн энэ талаар онцолж байна.
Энэ удаагийн Тяньвэнь-1 аппарат амжилттай газардсан нь Хятад улс Ангараг гариг дээр аюулгүй газардах цуврал технологийг эзэмшсэнийг харуулж байна. Ялангуяа Хятад улс Ангараг гариг дээр анх удаагаа хайгуул хийсэн, тухайлбал тойрог замд орох, газардах, хайгуул хийх гурван үйл ажиллагааг зэрэг биелүүлсэн нь дэлхийд анхдагч боллоо.
Технологийн түвшнээс авч үзвэл, Ангараг гариг бол хүн төрөлхтний сансар огторгуйг судлах чухал алхам юм байна. Тэгэхээр Хятадын Ангараг гаригийг судлах үүрэг олон улсын хамтын ажиллагаанд шинэ индэр бий болгосон гэж үзэж байгаа аж.
"Жүрүн" аялагч төхөөрөмжийг Хятадын домог яриан дахь галын бурхны нэрээр нэрлэжээ. Хэрэв энэ хоёр үгийг тусад нь авч үзвэл "Жү” гэдэг нь амжилтанд нь баяр хүргэе гэсэн утгатай, харин "Рүн" гэдэг нь нэгдэл, хамтын ажиллагаа гэсэн утгатай аж. Энэ нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн салбар нээлттэй, хамтран ажиллах хүсэлтэй байгаагийн илэрхийлэл юм байна.
Энэ удаагийн Тяньвэнь-1 үүргээ гүйцэтгэх явцад Хятадын сансар судлалын үндэсний газар, Европын сансар судлалын газар, Аргентин, Франц, Австри зэрэг олон улсын сансар судлалын байгууллага, агентлагууд холбогдох төслөөр хамтын ажиллагаатай ажиллажээ. Ингэснээр Хятад улс "сансар огторгуйн өрсөлдөөн"-ийг "сансар огторгуйн хамтын ажиллагаа"-гаар орлуулсан нь хүн төрөлхтний хамтын ашиг сонирхолд нийцэж байгааг бодит үйлдлээрээ нотолсон юм гэж CRI монгол радио цохон тэмдэглэжээ.