| |
Хүн төрөлхтөн 2027 онд Ангараг гариг дээр амьдарч эхэлнэ
Уг төслийг ажил хэрэг болгоход олон нийтийн дэмжлэг, туслалцаа ихээхэн шаардлагатай байгаа бөгөөд Элон Маск хувийнхаа зүгээс 8.6 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдээд байна. Ангараг гаригийн төслийн гол зорилго нь хүмүүст Ангараг дээр амьдрал байгааг харуулах, дэлхий сүйрсний дараа хүн төрөлхтний амьдрах гаригийг одооноос нээн, судалж бэлдэх явдал. Дэлхий хэзээ сүйрэхийг хэн ч таамаглахгүй шүү дээ хэмээн Элон Маск мэдэгдсэн. Гэхдээ эхний ээлжинд сансар руу явах хүмүүс амьд үлдэх баталгаа тун бага тул сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг сануулж байгаа юм.
Ангараг гариг дээр амьдрах тухай зөвхөн Элон Маск биш дэлхийн олон компаниуд ярьж эхэлж байна. Тухайлбал дөнгөж өчигдөр гэхэд Голландын ”Mars One” Компанийн гүйцэтгэх захирал Бас Лансдорп CNN агентлагт "Бид 2027 онд Ангараг дээр амьдрах болно” хэмээн ярилцлага өгсөн байна.
Тэрээр "Бидний гол зорилго бол Ангараг дээр байнгын, суурин амдралыг бий болгох. Хүмүүсийг Ангараг руу илгээснээр тэд үлдсэн амьдралынхаа туршид тэнд амьдрах боломжтой болно. Гэхдээ тэндэх амьдралыг суурин тогтвортой болгосны дараа хүмүүсийг зөөвөрлөх боломж бүрдэнэ. Үүний тулд хамгийн гол нь бидэнд маш сайн багийн ажиллагаа шаардлагатай. Сансар руу явах хүн бүрийн амь нэгнээсээ хамааралтай байх тул маш анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэж чадвао бид Ангараг гариг дээр амьдралыг бий болгох зорилгодоо хүрч чадна. Бүрэн итгэлтэй байна. Сансар руу явах багийнхныг олон нийтээс сонгох болно. Ангараг руу илгээсэн хүмүүсийг буцаан авчрахаасаа илүүтэйггэр нэмэлт багийнхныг тогтмол илгээх бодолтой байгаа. Удахгүй Ангараг гаригийн төслөө олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, бодитоор хэрэгжих болно. Манай компани Ангараг гаригт амьдрал байгааг нээж, хүмүүсийг илгээсэн анхны компани байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.
Ангараг гариг дээр ус бий
Ангараг гариг дээр амьдрал байгаа байхгүй зэргээр эрдэмтэд одоо хүртэл олон янзын таамаг, судалгаа танилцуулсаар байна. Өнгөрсөн жилийн энэ үед гэхэд Ангараг гариг дээр ус байгааг харуулсан зураг дэлхий нийтэд цацагдсан билээ.
НАСА-аас илгээсэн Ангараг гаригийг тандах хиймэл дагуул тус гариг дээр ус урсаж байгааг харуулсан юм. Тодруулбал "Хэйл" нэртэй тогоонд ус урсаж байгаа нь тодорхой харагдсан хэмээн шинжээчид үзсэн юм. Ангараг гариг нь нарны аймгийн дөрөв дэр гариг бөгөөд маш нимгэн нүүрстөрөгчийн хийгээс тогтсон агаар мандалтай, хөрст гариг юм. Тус гаригийн агаарын хэм ойролцоогоор -48-80 хэмийн хүйтэн байдаг. Гэхдээ дулааны улиралд зарим хэсэг газраар +20 хэмийн дулаантай болдгийг сансар судлаачид баталжээ. Дулаарлын энэ үед тус гаригт ус урсдаг болох нь ийнхүү нотлогдсон байна. Энэ талаар Вашингтон дахь "НАСА”-гийн удирдах албаны дарга, сансрын нисгэгч Жонн Грансфелд "Бид Марс дээр олон жилийн өмнөөс сансар дээр ус урс байж болзошгүй талаар таамаг дэвшүүлэн судалж байсан. Урт хугацааны дараа бид үүнийг баталж чадлаа. Энэ бол маш том дэвшил юм” хэмээн мэдэгдсэн. Одон орон, сансар судлаачид өмнө нь Ангараг гаригийн туйлууд дээр мөс байгааг тогтоосон бөгөөд эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг ажээ.
Эх сурвалж: CNN