|
Видео

Шинэ мэдээ

Энэ сарын 8-наас гамшгаас хамгаалах "улбар шар" түвшинд шилжинэ

 

Энэ сарын 8-наас гамшгаас хамгаалах "улбар шар" түвшинд шилжинэ


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын "улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл "улбар шар" руу буулгахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцууллаа. Өнөөдөр УОК хуралдаж, "улбар шар" түвшинд ажиллах дэглэм журмыг нарийн тогтоох аж.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, "Одоогоор вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь эхний тун, 26 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлж, нэг өдрийн өмнө ч болтугай хэвийн амьдралд шилжихийг Засгийн газар зорьж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт хүн амыг энэ сарын 8-ны дотор эхний тунд, 6 дугаар сард орон нутгийн иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгах юм. Дархлаажуулалтын ажлыг дуусгахад иргэдийн оролцоо чухал. Иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол өөрөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварын тархалтыг хумих улс орны том зорилтод сөргөөр нөлөөлнө” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler